СТЕНД ТҮРЭЭСЛЭХ
ДИСТРИБЬЮТЕР МОНГОЛИА 2012
СЕМИНАРЫН УДИРДАМЖ
НЭР: ДИСТРИБЬЮТЕР МОНГОЛИА СЕМИНАР– 2012
СЭДЭВ: “Монголын импортын зах зээлийн өнөөгийн байдал, боломжууд”
ӨДӨР: 2012.11.9-ний өдөр 09:00 – 12:00 /Нэгдүгээр хэсэг/
ХААНА: BLUE SKY TOWER цогцолборын 3-р давхарт байрлах Кристал танхим
12:00 – 13:00 Семинарт оролцогчдод зориулсан автобусаар Блю Скай Тауэр-с хөдөлж Мишээл Экспо-г зорин хөдөлнө
2012.11.9-ний өдөр 13:00 – 14:00 /Хоёрдугаар хэсэг/ Мишээл Экспо төвийн уулзалтын танхим
ҮНДЭСЛЭЛ: Глобальчлагдсан нийгэмд амьдарч буй Монгол худалдан авагч, хэрэглэгчид гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглээд нэгэнт заншжээ. Эдгээр бараа, бүтээгдэхүүнийг Монголд зарж борлуулах албан ёсны эрх бүхий маш олон байгууллагууд импортоор оруулж ирдэг. Жил тутам тэлж буй энэ зах зээлд аль хэдийн байр сууриа эзэлсэн байгууллагууд болон энэ салбарт үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж буй хувь хүмүүс болон албан байгууллагуудад зайлшгүй мэдэх хэрэгцээтэй, шаардлагатай мэдээ, мэдээлэл дутмаг байна.
ЗОРИЛГО: Импортын үйл ажиллагаа эрхлэгч албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, борлуулагч байгууллагууд, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байгаа хувь хүмүүс, байгууллагуудад зориулан имдортын зах зээлийн талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөх.Семинарын үеэр оролцогчид одоогийн импортын зах зээлийн тулгамдсан асуудлуудаар санал солилцохоос гадна, хэрхэн дистрибьютер байгууллага болох, түүнд тавигддаг шаардлагууд болон оюуны өмчийн эрх зэргийн талаар нэгдсэн ойлголттой болгох.Монголд дистрибьютер үүсгэх хүсэлтэй гадаадын үйлдвэр/байгууллагуудын талаар мэдээллийг тухайн орны элчин сайдын яамны төлөөлөгчөөр дамжуулж оролцогчдод өгөх.
САНААЧЛАГЧ: ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ ТӨВ УЛААНБААТАР ТББ
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Дэлхийн Худалдааны төв Улаанбаатар ТББ
Мишээл Групп ХХК
ДЭМЖИГЧИД: Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Оюуны Өмчийн Газар
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
Стандартчилал, Хэмжил Зүйн Газар
Байгаль Орчны Яамны Биоаюулгүй Байдлын Үндэсний Хороо
Монголын Үндэсний Статистикийн Хороо
Татварын Ерөнхий Газар
Гаалийн Ерөнхий Газар
БНСУ-ын элчин сайдын яам
БНХАУ-ын элчин сайдын яам
ОХУ-ын элчин сайдын яам
БНCBУ-ын элчин сайдын яам
АНУ-ын элчин сайдын яам
БНТУ-ын элчин сайдын яам
ЯПОН улсын элчин сайдын яам
ХБНГУ-ын элчин сайдын яам
ХЭН ОРОЛЦОХ: Албан ёсны дистрибьютер, импортын компаниуд, худалдааны төлөөлөгчийн газар, мөн дистрибьютерийн үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байгаа болон сонирхож буй хувь хүн, албан байгууллагууд
САЛБАРУУД: ХООЛ ХҮНС, УНДАА
ГОО САЙХАН, ЭРҮҮЛ МЭНД
БЭЛЭН ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛ
АЛТ ҮНЭТ ЭДЛЭЛ, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ
ЦАХИЛГААН БАРАА, ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ
ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
БАРИЛГЫН МАТЕРИАЛ